Back to photostream

Бага насны охиныг хүчиндсэн этгээдүүдэд 17, 23 жил хорих ял оноожээ

Герман улсын хөрөнгө оруулалттай “Бэст киндэр хэлф Монгол” хэмээх хүүхдийн асрамжийн төвд хүмүүждэг байсан 15 настай Г гэх охиныг асрамжийн төвийн гүйцэтгэх захирал болон тус төвийн дуу хөгжмийн багш нар удаа дараа хүчиндэж байсан хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр илэрсэн.

 

Энэ хэргийн анхан шатны шүүх хурал БЗД-ийн шүүхэд хаалттай болж захирал Г.Нямбаярт 23, дуу хөгжмийн багш Л.Ганбаатарт 17 жилийн хорих ял оноосон байна.

 

Гачууртын Шар хоолойн аманд байрлах 0-18 насны 21 хүүхэд хүмүүждэг байсан “Бэст киндэр хэлф Монгол” асрамжийн төвийн санхүүжилтийг Герман улсын иргэн Хост гаргадаг байсан байна. Хохирогч Г-г захирал Г.Нямбаяр ес, дуу хөгжмийн багш Л.Ганбаатар хоёр удаа хүчиндсэн нь тогтоогджээ. Энэхүү бусармаг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүд ялаа чанга дэглэмтэй хорих ангид эдлэх юм байна.

 

Хүчингийн хэрэг гарснаас хойш хууль хяналтын байгууллагынхан тус асрамжийн газрын үйл ажиллаагааг зогсоосон байна. Асрамжийн төв хаагдсанаар хүүхдүүд хог дээр гарахад хүрсэн учраас санхүүжүүлэгч Хост хүсэлт гарган хүмүүжигч хүүхдүүдээ 16 нас хүртэл нь халамжлахаар болжээ.

 

Тэрбээр төвийнхөө нэрийг “Миний гэр-2” болгон өөрчилж, ажилчид, гүйцэтгэх захирал зэргийг бүгдийг нь солисноор үйл ажиллагаагаа явуулж байгаа гэх мэдээллийг эх сурвалж мэдээллээ.

 

Дашрамд дуулгахад манай улсад 0-18 насны 1140 хүүхэд асрамжийн төвд хүмүүждэг гэх тоон мэдээ байдаг. Эдгээрийн 70 орчим хувь нь гадны хөрөнгө оруулалттай асрамжийн газарт харъяалагддаг байна.

473 views
1 fave
0 comments
Uploaded on September 16, 2010
Taken on September 16, 2010