screen 2013
photo GenPhys (equip1)
Электрон парасоронзон резонансын спектр судлалын лаборатори
Энэ лабораторийн үндсэн багаж болох СЭПР-12 спектрометр нь радиодолгионы 3 см-ийн мужид ажилладаг, Q төрлийн спектрометр юм. Энэ спектрометр нь 10-5 эВ зайтай спины энергийн түвшний хооронд шилжилтийг хэмжиж чадах өндөр мэдрэмжтэй. ЭПР спектрометрийн тусламжтайгаар бодисын дотор байгаа хольцийг 10-11%-ийн нарийвчлалтай тодорхойлдог. Мөн электрон ба цөмийн спины харилцан үйлчлэлийг бүртгэж чадна.
Атомын цацаргалтын спектр – плазмын физикийн лаборатори
Тус лабораторид плазмын зарим параметрийг оптик спектр аргаар судлах, усыг плазмт ниргэлгээр боловсруулах технологийн судалгаа, усны бүтцийн өөрчлөлтийг физик аргаар судлах ажил хийгддэг. Цаашид усны нанобүтцийн судалгааг явуулж, атомын цацаргалтын спектрограф PGS-2 - ийг ашиглан плазмт ниргэлгээр үүсэх нано бүтцийн судалгааны ажил хийх зориулалттай.
Энэ багаж нь нунтаг дээжид талст бүтцийн болон фазын анализ хийх зориулалттай, компьютерийн бүрэн удирдлагатай багаж юм.
Энэ багаж нь нунтаг дээжид талст бүтцийн болон фазын анализ хийхэд зориулагдсан төхөөрөмж юм. Уг дифрактометр нь D500 - тай харьцуулахад илүү өндөр нарийвчлалтай болно.
Раман спектр судлалын лаборатори
Энэ лаборатори нь Франц Улсын Dilor Z 24 Раман спектрометр ашиглан аливаа хатуу бодисыг лазерийн хүчтэй туяагаар шарж сарнисан гэрлийн спектрийг бүртгэн бодисын молекул бүтцийг шинжлэх судлах зориулалттай болно.
Электрон микроскопын лаборатори
DSM 940 загварын электрон микроскоп нь сургалтын болон эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг бөгөөд хэрэглэхэд хялбар, орчин үеийн электрон технологийг хослуулсан багаж юм. Уг багажаар дээжийн гадаргуугын морфологийн болон бүтцийн тухай мэдээллийг гарган авах судлах боломжтой. Дээжийн гадаргуугийн зургийг 3-аас 200 000 дахин өсгөн дижитал хэлбэрээр компьютерт шууд дамжуулна.