Би зураач хүн. Хүн амьдралаасаа үргэлж шинийг мэдэрч, өдөр бүр шинээр амьдарч, шинээр амьсгалж байгаасай гэж би хүсдэг. Тиймдээ ч Ундраагийн ертөнцөөс ундарсан уран бүтээл, танд амьдралын хамгийн сайхан өнгө гэрэл, аз жаргал, диваажинг мэдрүүлэх болно. Мөн өөрийн бүтээлдээ Монгол үндэсний үнэт зүйлс болсон ёс заншил, өв соёлоо шингээж Монголын гэж ялгарч харагдах бүхнийг тунхаглахыг хүсдэг. Миний аав сийлбэрч, зураач хүн байсан. Хүүхэд байхаас л аавынхаа урлан бүтээхийг ажиглаж, хүрч мэдэрч урлагт буцалтгүй дурласан даа.

Read more

Testimonials

Nothing to show.