Баттулгын Батзориг нь 2004 онд Мимар Синаны нэрэмжит Соёл Урлагийн Их сургуульд архитектурын мэргэжлээр суралцах болсноор дэлхийн уран барилгууд болон архитектурын дүрслэх суурь ойлголтуудтай танилцаж эхэлжээ.Түүний оюутны төслийн ажлуудад гэрэл зураг авч цуглуулах, баримтжуулах шаардлага ихээр үүссэн бөгөөд энэхүү цаг үеэс эхлэн түүний архитектурын гэрэл зурагчин болох суурь, хүсэл эрмэлзэл бий болжээ. Тэрээр анх “Сони Эриксон” гар утасны камераар барилгын гэрэл зургуудыг буулгаж эхэлсэн бөгөөд 2007 онд ааваасаа хагас мэргэжлийн “Никон Ди40” загварын гэрэл зургийн камер бэлгэнд авсан нь архитектурын гэрэл зураг авах гараагаа албан ёсоор эхлүүлэх үндэс бүрэлджээ.

Б.Батзориг нь Монголын гэрэл зургийн блог Агшин.мн болон олон нийтийн гэрэл зургийн цахим сүлжээ Фликр сайтууд дээр өөрийн авсан архитектурын гэрэл зургийг нийтэлсээр ирсэн ба гэрэл зургийн багагүй цуглуулга, туршлагатай. Түүний уран бүтээлүүд нь архитектурын хэлбэр, орон зай, орон зайг гэрэлтүүлэх байгалийн гэрэл, материалын хэв шинжийг элдэв хачиргүйгээр, архитектур мэргэжлийн үүднээс харуулдаг бөгөөд түүхэн барилга байгууламжийн гэрэл зургийг баримтжуулан авч архивлах зорилгоор уран бүтээлээ туурвидаг.

Тэрээр 2013 онд Антитезиз Ательег үүсгэн байгуулж архитектор, 2019 оноос “Архитектурын гэрэл зургийн холбоо”, Контемпорари Архитектурын Төв”-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллахын сацуу гэрэл зургийн чөлөөт уран бүтээл туурвиж байна. Б.Батзоригийн анхны бие даасан гэрэл зургийн үзэсгэлэнгээр түүний өнгөрсөн хугацаанд харсан, үзсэн, хуримтлуулсан өчүүхэн мэргэжлийн туршлага мэдээллийг өөрийн авсан гэрэл зургаар дамжуулан олон нийтэд хуваалцсаар ирсэн.

Анхны бие даасан үзэсгэлэн: Архив 2024.10.04-10.18

 

АРХИТЕКТУРЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦУВРАЛ ТӨСЛҮҮД

2013 | Одоо Орон зай ба Гэрэл

2007 | Одоо Монголын архитектур

2003 | Одоо Дэлхийн архитектур

 

ҮЗЭСГЭЛЭН

2026 | 10 МАЭ-ээс зохион байгуулсан “Хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын төслүүд” архитектурын гэрэл зургийн үзэсгэлэнд

2024 | 10 ”АРХИВ” анхны бие даасан архитектурын гэрэл зургийн үзэсгэлэн

2024 | 05 Улаанбаатар Арт Вийк-д “Ямар урт сүм вэ?” концепци гэрэл зургийн бүтээлээр

2022 | 09 Азийн архитекторуудын форум ARCASIA 21-ийн хүрээнд Архитектурын гэрэл зургийн хөгжлийг 100 жилээр гэрэл зургийн үзэсгэлэн Монголын

архитектур гэрэл зургаар

2016 | 10 "Монголын Архитектур өнөө цагт 2016" үзэсгэлэнд Дархан хотын Залуучуудын театрын архитектурын гэрэл зургаар

  

ЛЕКЦ

2022 | 10 Архитекторуудын цуврал лекцэд Архитектурын гэрэл зураг сэдвээр лекц.

2019 | 10 ШУТИС-ийн архитектурын ангийн оюутнуудад Архитектурын соёлын өв сэдвийн хүрээнд архитектурыг гэрэл зураг сэдвээр лекц болон явган аялал.

2017 | 04 ШУТИС-ийн “Архитектурын визуаль медиа” хичээлд архитектурыг гэрэл зураг сэдвээр лекц

2016 | 10 "Монголын Архитектур өнөө цагт" архитектурыг гэрэл зураг сэдвээр лекц

2016 | 04 ШУТИС-ийн “Архитектурын визуаль медиа” хичээлд архитектурыг гэрэл зураг сэдвээр лекц

2015 | 05 ШУТИС-ийн архитектурын ангийн оюутнуудад архитектурыг гэрэл зураг сэдвээр лекц болон явган аялал.

 

УРАЛДААН

2023 | 11 Хүрээ архитекторууд болон Архитектурын гэрэл холбоо төрийн бус байгууллагууд хамтран “Улаанбаатарын архитектурын өв” сэдвийн хүрээнд

архитектурын гэрэл зургийн уралдааныг зохион байгууласан.

2014 | 10 Улаанбаатар хотын хөгжил бүтээн байгуулалт сэдэвт гэрэл зургийн уралдааныг Монголын архитекторуудын эвлэлтэй хамтран зохион байгуулсан.

 

ДЭГЛЭЛТ

2025 | 05 Улаанбаатар Арт Вийк үзэсгэлэнг кураторуудын хамт хамтарсан дэглэлт

2024 | 10 ”АРХИВ” анхны бие даасан архитектурын гэрэл зургийн үзэсгэлэнгийн дэглэлт

2024 | 09 МУ-ын Гавьяат барилгачин, Монголын ууган архитектор Б.Дамбийнямын мэндэлсэн 100 жилийн ой буюу “Миний амьдралын бартаатай замнал”

түүний амьдрал уран бүтээлийн үзэсгэлэнгийн дэглэлт

2023 | 12 “Улаанбаатарын архитектурын өв” сэдвийн хүрээнд архитектурын гэрэл зургийн уралдааны үзэсгэлэнгийн дэглэлт

 

ШАГНАЛ

2018 | 09 “LIGHT FROM THE SHADE” гэрэл зургийн уралдаанд дэд байр

Read more

Architectural photography

  • JoinedOctober 2007
  • OccupationArchitect & Photographer
  • HometownUB
  • Current cityUB
  • CountryMongolia
View all

Photos of ANTITHEZIZ ATELIER

Testimonials

Nothing to show.